Ирландын Ерөнхий сайд Энда Кенни өчигдөр "Цагаан ордон"-д хүрэлцэн очиж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад бараалхсан байна. Тэрбээр энэхүү уулзалтынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийг Ирландад айлчлахыг урьжээ.
Мөн энэхүү уулзалтаар АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн жинхэнэ дайн зарлаад байгаа хууль бус цагаачлалтай холбоотой асуудлыг хөндөж хэлэлцсэн байна. Ирландын Ерөнхий сайд АНУ-ын визний хугацаа нь хэтэрсэн Ирландчуудад хууль ёсны зөвшөөрөл олгох нөхцлийг бүрдүүлж өгөх хүсэлт тавьжээ.
Энда Кенни Ерөнхий сайдын мэдээлснээр бол АНУ-д Ирландын нийт 50 гаруй мянган иргэн хууль бусаар амьдарч буй юм байна. Ирландын Ерөнхий сайд Гэгээн Патрикийн өдөрт зориулсан арга хэмжээнд оролцохоор АНУ-д ийнхүү долоо дахь удаагаа айлчилж байгааг хэвлэлүүд энэ дашрамд мэдээлж байна.
| Ирландын Ерөнхий сайд АНУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 1382 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.