Шууд Chart

Япон улс тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө

2017-03-17 12:54:21

Японы сансрын судалгааны "Жаха" агентлаг "Эйч 2 эй" хүнд пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Радар-5" тагнуулын хиймэл дагуулаа амжилттай  хөөргөөд байна. 

"Танэгасима" сансрын буудлаас тус пуужин тээвэрлэгчийг хөөргөх ажиллагааг шууд дамжуулан үзүүлсэн юм. Хиймэл дагуул нь  шөнийн цагаар болон  цаг агаарын таагүй нөхцөлд ч ажиглалт хийх боломжтой тусгай радаруудаар тоноглогдсон юм байна. 

Гэхдээ л хиймэл дагуулын хүчин чадлын талаарх тодорхой мэдээлэл одоогоор алга байна. "Радар-5" нь тойрог замд 2011 онд оруулсан "Радар-3" хиймэл дагуулыг орлох ёстой юм. "Радар-5"-ийг өчигдөр хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлаас болж ийнхүү хойшлуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө   
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
baba [103.57.93.xxx] 2017-03-17 21:03
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй