Шууд Chart

Токио хот метроныхоо бүх сүлжээг камертай болгоно

2017-03-19 14:23:04

2020 оны 32 дахь удаагийн зуны олимпийн наадам, Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдана. Токио хот олимпийг өндөр хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Тухайлбал, жуулчдад зориулан тов оврын такси үйлчилгээг нэвтрүүлсэн, шүүлтийг шударга явуулахтай холбогдуулан хэд хэдэн шинэ техник технологийн асуудал шийдсэн гэх мэт олон зүйлсийг хийж байгаа. Мөн олимпийн үеэр, аюулгүй байдлын үүднээс элдэв гэмт хэрэг, террорист халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд Токиогийн бүх метрог камертай болгохоор төлөвлөжээ.  

Өдөртөө хэдэн зуун мянган хүн зорчдог Токиогийн метроны системийн 9 шугамын 2700 бүхээг тус бүрийн хаалганы дээд хэсэгт камер байрлуулах юм байна. Энэ нь бүхээгний доторх бүх хэсэг камерт бичигдэх юм. Мөн өөр 4 шугамын 1100 гаруй бүхээгийн таазанд хяналтын камер суурилуулахаар хотын захиргаанаас төлөвлөж байгаа ч энэ ажилд 10 гаруй жил зарцуулагдахаар гэнэ. Токиогийн метроны системд суурилуулах камерын дүрс бичлэгийг 7 хоног тутамд цааш архивлаж хуулж байх бөгөөд хувь хүний мэдээллийг нууцлах үүднээс ажилчдын мэдээллийн санд хандалт хийх эрхийг хязгаарлана.

Дан ганц метро гэлтгүй гал тэргэнд ч хяналтын камер суулгаж,  аюулгүй байдлыг давхар хангах тухай Токиогийн төмөр замын компаниас мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио хот метроныхоо бүх сүлжээг камертай болгоно   
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй