Шууд Chart

Ямар ч гадаргуу дээр явах чадвартай робот бүтээжээ

2017-03-19 16:00:00

NАSА-гийн инженерийн багийн эрдэмтэд Ангараг гарагийн ямар ч гадаргуу дээрх саадыг төвөггүй давах чадвартай роботыг зохион бүтээсэн байна. "Puffer" нэртэй тус робот хавтгай, босоо, налуу, эгц гээд ямар ч гадаргууг туулах чадвартай гэнэ. Одоогоор энэ роботын жижиг загварыг гарган туршилт амжилттай болсон ч удахгүй томруулсан загварыг гаргана гэж  NАSА онцолж байсан юм. Зохион бүтээгчид энэ роботыг хийхдээ оригами тоглоомын зарчим дээр тулгуурлаж цаасан материалаар хийсэн байна.

"Puffer" роботын хамгийн гол хөдөлгөөний болон үйлдлийг гүйцэтгэх чадвар нь 2 дугуйтай хийгдсэнээрээ онцлог. Ингэснээр аливаа саад бартааг хурдан, аюулгүй давж гарахад ач холбогдолтой юм. Хэрэв ямар нэг гэнэтийн осол эсвэл өндөр дээрээс унах тохиолдолд нэг ч эвдрэлгүй унахаар хамгаалагдан бүтээгджээ. NАSА-гийн эрдэмтэд Ангараг гарагийг судлуулахаар зориулж тус роботыг бүтээсэн нь бусад роботуудын чадвараас илүү үйлдлийг аюулгүй хийж чадах боломжтой  гэж онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ямар ч гадаргуу дээр явах чадвартай робот бүтээжээ  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй