Японы нийслэл Токио хотноо ОХУ, Японы гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын уулзалт болж байгаа тухай бид түрүүхэн мэдээлсэн. Тэгвэл уулзалт дээр хийж буй сайд нарын мэдэгдлийг Оросын мэдээллийн сайтууд шуурхай дамжууллаа.
Тухайлбал, 2+2 форматаар болох уулзалтын өмнө Японы БХ-ын сайд Томоми Инада Курилын арлуудад Оросын дивизүүдийг байрлуулж, газар хөлөг онгоц ангиллын пуужингууд зоогоод байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрээр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай ганцаарчилж уулзахдаа ийнхүү мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр аюулгүй байдлын асуудлаа зохицуулах арга хэмжээ авахад 2 талын хамтын ажиллагаа чухлыг онцлоод 2+2 сайд нарын түвшний уулзалт сүүлийн 4 жилд анх удаагаа болж байгааг өндөр ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Одоо 2 улсын сайд нарын өргөтгөсөн уулзалт эхлээд байна. Орос, Японы сайд нарын түвшний энэ уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Японд хийсэн айлчлалын үр дүнд зохион байгуулахаар тогтсон юм. Гэхдээ ийм форматтай анхны уулзалт 2013 оны 11 дүгээр сард болж байсан юм.
| Японы батлан хамгаалахын сайд Курилын арлуудад Оросын дивизүүдийг байрлуулахыг эсэргүүцлээ | ||
| Үзсэн: 2360 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.