Шууд Chart

"LG" корпораци нисэх онгоцны буудлын үйлчилгээний робот зохион бүтээжээ

2017-03-21 12:57:35

БНСУ-ын "LG" корпораци роботын салбараа улам хөгжүүлж, нисэх онгоцны буудалд ашиглах зориулалттай 2 төрлийн роботыг өнгөрөгч онд зохион бүтээжээ. Уг роботууд нь үйлчлүүлэгч болон зорчигчдыг мэдээллээр хангах зориулалттай мэдээллийн ажилтан робот болон цэвэрлэгээний үүрэгтэй 2 төрлийн зориулалт бүхий роботууд юм. Тэгвэл эдгээр роботуудыг Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох  олон улсын Инчеоны нисэх буудалд хийсэн туршилт амжилттай дуусч, тус онгоцны буудалд, албан ёсоор ашиглаж эхэлжээ.

Мэдээллийн ажилтан робот нь, үйлчлүүлэгч болон зорчигчдыг мэдээллээр хангах, тэдэнд гарц заах, аливаа шаардлагатай мэдээллийг өгөх үүрэгтэй бөгөөд, Англи, Хятад, Солонгос, Япон гэх 4 хэлээр ярьдаг аж. Мөн, ариун цэврийн өрөө, зоогийн газар, нисэх онгоцын терминал гээд байршил заах зэрэг зорчигчдод шаардлагатай бусад лавлагааны мэдээллийг өгөх зэрэг олон талын чадвартай юм байна. Уг мэдээллийн ажилтан робот нь нисэх буудлаар үйлчлүүлж байгаа болон дайран өнгөрч байгаа зорчигчдод цагийг нь хэмнэсэн бөгөөд өөрийн үндсэн хэлээр харилцаж, ойлголцох боломжийг олгож байгаагаараа,  ихээхэн таалагдаж байгаа талаар Олон Улсын Бизнес Инсайдер сэтгүүлд бичжээ.

Харин цэвэрлэгээний робот нь, гэрэл мэдрэгч болон олон тооны камерын тусламжтайгаар, бохирдсон талбайг илрүүлж, цэвэрлэх үүрэгтэй гэнэ. Энэхүү цэвэрлэгээний робот нь хурдан шуурхай цэвэрлэхээр програмчлагдсан бөгөөд, ингэхдээ хүнд саад бэрхшээл учруулахгүй байхаас гадна, тоос босгохгүйгээр цэвэрлэдэг учир, хүний эрүүл мэндэд, ямар нэг хор нөлөөгүй бөгөөд одоогийн байдлаар олон улсын Инчеоны нисэх буудлаас гадна, АНУ-ын Минета Сан Жөүс олон улсын нисэх онгоцны буудалд ийм төрлийн роботыг ашиглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"LG" корпораци нисэх онгоцны буудлын үйлчилгээний робот зохион бүтээжээ  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй