Макаод одоогийн байдлаар агаарын хэм нь өдөртөө, нэмэх 22-оос, 24 хэмийн халуун байдаг цаг үе. Энэ нь тус бүс нутагт одоо хаврын улирал болж байгаа гэсэн үг. Ийм халуун байгаа хэдий ч Макаод цас мөсний ертөнцийг мэдрэх боломжтой, хүүхэлдэйн цас мөсөн баримал бүхий гайхамшигтай үзэсгэлэн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийжээ. 2012 оноос хойш, энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү мөсөн ертөнц хэмээх үзэсгэлэнг Макаогийн засгийн газрын харьяа аялал жуулчлалын газраас дэмжин зохион байгуулж байгаа аж.
Үзэсгэлэнд урлан бүтээсэн бүтээлүүдийг Хятадын зүүн хойд нутаг болох Харбины 40 чадварлаг уран бүтээлч, нийтдээ 300 гаруй цагийг энэхүү үзэсгэлэнг босгоход ажилласан байна. Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ-ын "Dream Works" кино компанийн бүтээлүүд болох "Kung fu Panda", "Madagascar", "Shrek", "Croods" зэрэг хүүхэлдэйн киноны баатруудыг дүрслэн, 1250 тон хэмжээтэй барьж байгуулсан байна.
Үүнээс гадна, тоглоомын төв, зоогийн газар, хүүхэлдэйн баатруудтай уулзах хэсэг зэрэг үзэсгэлэн бүхэлдээ 7 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Макаогийн мөсөн ертөнц үзэсгэлэн ирэх долдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.
| Макаод цас мөсөн урлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна | ||
| Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.