Шууд Chart

9-р сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

2017-03-21 13:57:09

АНУ-д дэлхий нийтийг цочроосон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын уршгаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэд тус улсын эрх баригчдыг террорист Аль Кайда бүлэглэлийнхэнд дэмжлэг үзүүлдэг байсан гэж буруутгасан  байна.

Нийтдээ 800 хүний нэрийн өмнөөс  Нью-Йоркийн Манхэттан дүүргийн Холбооны шүүхэд хамтын нэхэмжлэл гаргажээ. Тэдний дунд 16 жилийн өмнө гарсан энэ халдлагад  өртөж гэмтэж  шархадсан хүмүүс  ч  байгаа аж. Хохирогчид болон тэдний ар гэрийнхний гаргасан нэхэмжлэлд есдүгээр сарын 11-ний террорист халдлага үйлдсэн этгээдүүдийн гурав нь Саудын Арабын иргэд байсныг тэмдэглэсэ байна. 

Мөн Саудын Араб АНУ болон барууны бусад орны өмнө Аль Кайдатай тэмцэж байгаа дүр эсгэчихээд, үнэн хэрэгтээ тэдэнтэй холбоотой байсан гэж буруутгаж байна. Нэхэмжлэгчид Саудын эрх баригчдаас нөхөн төлбөр олгохыг шаардсан гэдэг мэдээлэл байгаа ч хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн Конгресс 2001 оны террорист халдлагад өртөгсөд, ар гэрийнхнээ алдаж хохирсон хүмүүст Саудын  Арабын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах боломж олгосон хуулийн төслийг баталсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

9-р сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ   
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй