Францын сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо. Энэ мэтгэлцээнийг үзсэн Францын үзэгчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөөс тус улсын эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Эммануэль Макронд ялалт өгөөд байна.
Францын "Би Ф М" теле сувгийн мэдээлснээр Илаб социологийн хүрээлэнгийн судалгаагаар ийм дүн гарчээ. Халз мэтгэлцээнд Макроноос гадна Үндэсний фронтын Марин Ле Пен, Бүгд найрамдах намын Франсуа Фийон, Социалист намын Бенуа Амон болон эвлэрэшгүй Франц намын тэргүүн Жан Люк Меланшон нар оролцсон юм.
Санал асуулгад оролцогчдын 29 хувь Макронд, 20 хувь Жан Люк Меланшонд, ялалт байгуулах магадлалтайд тооцогддог Марин Ле Пен болон Франсуа Фийонд 19 хувь нь л саналаа өгсөн байна. Харин үзэгчдийн 11 хувь нь Амонд ялалт өгсөн байна. Энэ удаагийн халз мэтгэлцээнийг ТФ 1 телесуваг зохион байгуулж дамжуулсан бөгөөд 11 нэр дэвшигчээс рейтинг өндөртэй тав нь л урьж оролцуулсан байна.
| Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо | ||
| Үзсэн: 1364 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.