Шууд Chart

Сакура цэцэглэлээ

2017-03-21 15:14:07

Японы нийслэл хотод сакура сүүлийн 10 жилд анх удаагаа өмнөд бүс нутгуудынхаас ч эрт цэцэглээд байна. Японы цаг уурчдын тооцоолсноор Токиогийн сакуранууд тав хоногийн өмнө цэцэглэжээ. Сакура цэцэглэх хугацааг Ясукуни сүм дэх хяналтын гэж тусгайлан нэрлэдэг сакура  цэцэглэж эхлэхээр  тооцоолон гаргадаг байна.

Энэ хяналтын моддын эхний таван цэцэг дэлбээлснээр Токиод сакура цэцэглэх улирал албан ёсоор  эхэлж байгааг зарладаг  юм. Тиймээс  хяналтын  моддыг цаг уурчид, мэргэжилтнүүд гуравдугаар сарын сүүлчээс эхлэн байнгын ажиглалтандаа оруулдаг юм байна. Сакура бүрэн цэцэглэж  эхэлснээс хойш 7-10-хан хоногийн дараа байгалийн энэ гайхамшигт бэлгийг харах боломжгүй болдог. Гэхдээ  энэ жил  Токиод  цэцэглэж  чадаагүйг нь хараагүй  жуулчид  Хонсю, Хоккайдо зэрэг хойд арлуудад очвол амжиж харах боломжтойг цаг уурчид  бас  зөвлөж байна. 

Сакура цэцгийн улирлыг угтан Японд “Ханами” хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Ирж яваа цагийг мэдрэн, муу муухай бүхнээ дөнгөж дэлбээлсэн гоёмсог цэцгийн өмнө мартан хаврын энэхүү баярыг тэмдэглэн зугаалцгаадаг. Япончууд төдийгүй Солонгосчууд ч  сакура харсан хүн залууждаг гэцгээдэг  тул гоёмсог дэлбээг нь  унахаас өмнө харахаар ажил албаа хойш тавин цэцэрлэгт хүрээлэнг зорьцгоодог. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сакура цэцэглэлээ  
Үзсэн: 5937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [221.222.61.xxx] 2017-03-24 19:24
Solongos undesnii tsetseg ym gsn, ezlen turemgiilj bhdaa yponchuud nutagtaa avaachaad tarisan harin delhiid uursdiinhuu gj iluutei taniulj chadsan ym shig bgan

Бидэнтэй нэгдээрэй