Шууд Chart

Холбооны мөрдөх товчоо ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгана

2017-03-21 15:21:07

АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгахаар болжээ. Мөн Холбооны мөрдөх товчооныхон тус сонгуулийн өмнө Ардчилсан намын серверүүд рүү халдсан хэрэгт Оросын хакерууд холбоотойг нотлох баримт  байгааг  мэдэгдсэн  юм байна. Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коми өчигдөр  Конгрессийн  хэлэлцүүлэг дээр энэ тухай мэдэгдсэнийг нь  хэвлэлүүд онцлон  дамжуулж байна. 

Тэрбээр энд хэлсэн үгэндээ Кремль Викиликс сайтынхантай үгсэн хуйвалдсан гэж мэдэгдсэн  юм.  Гэхдээ ОХУ  үнэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн  сонгуулийн үр дүнд нөлөөлж чадсан гэдгийг  нотлох баримт  байхгүйгээ  хүлээн зөвшөөрсөн  байна. Холбооны мөрдөх товчооныхон  мөн  Ерөнхийлөгч  Трампын сонгуулийн  штаб болон Москва ямар нэг холбоотой байсан эсэхийг  нягтлан шалгахаар төлөвлөж буй юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан энэ мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээгүй байснаа мэдэгдсэн  ч үүнд муу  зүйл  огт байхгүй гэж  үзэж  байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч  Шон Спайсер мэдэгдсэн юм.  Түүнчлэн Трамп болон Москвагийн хооронд  ямар  нэгэн  холбоотой  байсныг  нотлох баримт угаасаа олдохгүйг онцолсон байна.  Гэхдээ  Оросын хэрэг гэж нэрлээд  байгаа  энэ асуудал  Цагаан ордонд  аюултай байж мэдэхийг шинжээчид анхааруулж байна. 

Урьд өмнө нь бүрэн эрхт Ерөнхийлөгчтэй холбоотой ийм мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаагүй. Дээр нь Трампын рейтинг сүүлийн үед  буурсаар байгаа зэргийг энэ үеэр сануулав.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Холбооны мөрдөх товчоо ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгана   
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ижлээ [202.179.18.xxx] 2017-03-23 17:23
ыөгаөс энөбө мбөыбнөыб бхө ыбөхыбөамбнөабх

Бидэнтэй нэгдээрэй