Шууд Chart

Дани сүүлийн 183 жилд анх удаагаа гадаад өргүй улс боллоо

2017-03-21 15:44:24

Данийн Засгийн газар өчигдөр 1.5  тэрбум америк долларын гадаад өөрөө барагдууллаа. Ингэснээр тус  улс  сүүлийн  183  жилд  анх удаагаа  гадаад  өр  төлбөргүй  улс  болж  буй юм байна.   

Төв Засгийн газарт гадаад валютын зээл авах шаардлага байгаагүй тул өмнө нь  өр  зээлүүдээ үе шаттайгаар л бууруулж ирснийг Данийн Үндэсний банкнаас гаргасан мэдээлэлд тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ нь Дани улс бүр өр зээлгүй гэсэн үг биш юм. Тус улсын Засгийн газрын кроны үнэт цаасны өр бас бий.

Өнгөрсөн оны сүүлчээр л гэхэд  Данийн төв Засгийн газрын үндэсний мөнгөн тэмдэгийн өр 635 тэрбум крон байсан нь ойролцоогоор 92 тэрбум ам.доллар юм. Гэхдээ бас Европын орнууддаа ДНБ-тэй нь харьцуулбал өрийн хэмжээ  нь хамгийн бага улс  нь Дани болдог байна.  

Данийн Сангийн яамнаас мэдээлж байгаагаар тус улс хамгийн анх 1757 онд гадаад валютын зээл авч байжээ. Харин Данийн Сангийн яамнаас  олж тогтоосноор  тус улс  хамгийн сүүлд  1834 онд  л  гадаад  валютын  өргүй болж байсан юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дани сүүлийн 183 жилд анх удаагаа гадаад өргүй улс боллоо   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй