Сүүлийн үед газар дундын тэнгисээр дайрч Европын орнуудад очихыг чармайж байгаа хууль бус цагаач, дүрвэгсдийн цуваа нэмэгдэх хандлагатай болж байна. Энэ нь урин дулаан болж байгаатай холбоотойг мэргэжилтнүүд хэлдэг.
Тэгвэл Европын улс орнууд хэдийнэ цагаачдын энэ урсгалыг тогтоон барих арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Тухайлбал, Унгар улс өмнөд хил дээрээ цэргийн багахан баазаа нээгээд байгаа аж. Энэ нь хууль бус цагаачдын урсгалыг тогтоон барихтай холбоотойг тус улсын Батлан хамгаалахын сайд Иштван Симичко мэдэгдсэн байна. Энд Будапешт хотоос өмнө зүгт 220 км зайд орших Херцегсанто дахь цэргийн энэ бааздаа 150 цэргийн албан хаагчийг байрлуулж буй юм байна.
Тэд Унгарын хилийг хамгаалах үүрэгтэй юм. Үүний өмнө Унгарын эрх баригчид Сербтэй залгаа хил дээрээ хоёр дахь хаалт хамгаалалтыг босгож эхэлсэн юм. Унгарын Засгийн газраас мэдээлж байгаагаар нэмж барьж байгаа энэ хаалт хамгаалалтад 130 орчим сая ам.доллар зарцуулахаар байна.
| Унгар улс хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд өмнөд хил дээрээ цэргийн бааз нээжээ | ||
| Үзсэн: 2098 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.