Шууд Chart

Пак Гын Хэ уучлал гуйлаа

2017-03-21 16:00:18

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ ард түмнээсээ уучлал гуйсан байна. "Ионхап" агентлагийн дамжуулж байгаагаар  Пак  Гын  Хэ өнөө  өглөө  Сөүлийн цагаар 9 цаг 30 минутын үед  буюу Улаанбаатарын цагаар 8:30 цагийн үед нийслэлийн  төв  дүүргийн  Прокурорын газар мэдүүлэг  өгөхөөр ирэхдээ  тэнд  цугласан хэвлэлийнхэнд цөөн үг хэлсэн байна. 

Тэрбээр ард түмэндээ хандаж уучлал гуйж байгаагаа мэдэгдээд  үнэн  зөвөөр мэдүүлэг өгөх  болно гэдгээ амласан юм. Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг прокурорынхонд мэдүүлэг өгөх үед нэг, эсвэл хоёр ч өмгөөлөгч нь байлцах тухай  Өмнөд  Солонгосын "Ионхап" мэдээлж  байна. Пак Гын Хэ  нь найз  Чой Сун Силтэйгээ үгсэн хуйвалдаж, Өмнөд Солонгосын томоохон аж ахуйн нэгжүүдээс хандив нэрээр  их хэмжээний авлага авсан, албан тушаалаа урвуулан ашигласан,  төрийн нууц задруулсан зэрэг хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. 

Тэрбээр Ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж түүхэнд нэрээ бичүүлсэн ч импичментээр огцорсон анхны  төрийн тэргүүн  болоод байна. Нэгэнт  Ерөнхийлөгч  Пак Гын Хэд итгэл үзүүлэхгүй байх парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн цэц нь баталсан тул тэрбээр огцорч, халдашгүй бүрэн  эрхгүй болсон учир  эрүүгийн  хэрэгт татагдаж, шалгуулах болоод байна. Пак Гын Хэ  нь  Ро Де У,  Чон Ду Хван,  Но Му  Хэн  гээд мөрдөн шалгуулж прокурорынхонд байцаалт, мэдүүлэг өгч буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан дөрөв дэх хүн болж байгааг "Ионхап" тэмдэглэж байна. Авлигын шуугианд холбогдсон Ерөнхийлөгч  асан Но Му Хен 2009 онд амиа хорлож байсныг ч сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пак Гын Хэ уучлал гуйлаа   
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй