Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Лиссабоны гэрээний 50-р заалтыг ашиглан энэ сарын 29-ний өдөр улс орноо Европын холбооны эгнээнээс гаргах үйл явцыг эхлүүлж байгаагаа зарлахаа мэдэгдсэн. Энэ сарын 14-нд Британийн парламентын дээд танхим буюу лордуудын танхим Засгийн газартаа улс орноо Европын Холбооны эгнээнээс гаргах үйл явцыг эхлүүлэх эрх олгосон хуулийн төслийг эцэслэн баталсан юм.
Харин энэ үйл явцыг эхлүүлж байгаагаа зарлахдаа ашиглаж байгаа Лиссабоны гэрээ, 50-р заалтын тухай тодруулж танилцуулбал энэ нь 2007 онд батлагдсан Европын Холбооны гол хууль юм. Энэ нь тухайн онд Нидерландын иргэд бүх нийтийн санал хураалтаараа дэмжихээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн Европын Холбооны Үндсэн хуулийг орлох тус холбооны эрх зүйн гол баримт бичиг юм.
Мөн энэ нь Европын Холбооны эгнээнээс гарах боломжийг гишүүн орнуудад олгосон анхны гэрээ. Үүнийг нь 50-р заалтаар тодорхой тусгаж өгсөн.
| Тереза Мэй улс орноо Европын холбооноос гаргах үйл явцыг эхлүүлж байгаагаа зарлана | ||
| Үзсэн: 2006 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.