Энэ сарын 22-ны өдөр Лондон хотод террорист халдлага үйлдсэн Халид Масуд ганцаар байсан тул ойрын үед дахин халдлага гарах аюул байхгүй гэж Лондон хотын цагдаагийн газар үзэж байна.
Өчигдөр орой хууль сахиулах байгууллага хэргийн талаар мэдээлэл хийж, “Масуд халдлагыг ганцаараа үйлдсэн, энэ хүнд холбоотон байхгүй, дахин халдлага үйлдэнэ гэх ямар нэг нууц мэдээлэл, төлөвлөгөө байхгүй” тухай хууль сахиулах байгууллагын мэдэгдэлд өгүүлж байна.
Хэргийг мөрдөн шалгах явцад цагдаагийн байгууллага тэр өдөр болсон үйл явдлыг секунд тутмаар сэргээж, халдлага эхэлснээс хойш Масуд Халидыг устгах хүртэл 82 секунд өнгөрснийг тогтоосон байна. Гэхдээ энэ нь хэргийн мөрдөлтийг зогсоолоо гэсэн үг биш гэдгийг хууль сахиулагчид онцолж байна. “Мөрдөлт үргэлжилж байгаа, гэмт этгээд ганцаараа байлаа ч гэсэн юуны учир ийм хэрэг үйлдэхэд хүрэв гэдгийг тогтоох ёстой. Бид Лондончуудад, халдлагын үеэр амиа алдагсдын ар гэрийнхэнд энэ асуултад хариулт өгөх ёстой” гэж Лондон хотын цагдаагийн газар тодотголоо.
Энэ сарын 22-ны өдөр жолооных нь ард 52 настай алан хядагч Халид Масуд суусан машин Вестминстерын гүүрэн дээр явган зорчигчид руу дайрсан, үүний дараа Масуд машинаа орхиж гартаа хутга барин парламентын ордонд орохыг завдсан. Хамгаалалтынхан халдагчийг буудан хороосон юм. Энэ халдлагын улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 50-иад хүн бэртэж гэмтсэн билээ.
| Дахин халдлага болохгүй гэж Лондон хотын цагдаагийн газар үзэж байна | ||
| Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.