Шууд Chart

Европын холбоог эсэргүүцэн жагслаа

2017-03-26 17:40:00

Ром хотноо болсон “Европын холбоо-зогс” жагсаалд 3000 гаруй хүн оролцлоо. Энэ жагсаалыг Европын холбооны гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн Ром хотноо цуглаж, Европын холбооны суурь баримт болсон Ромын гэрээний 60 жилийн ойг тэмдэглэх үеэр зохион байгууллаа.

Жагсаал ямар нэг хүчирхийлэлгүй болсон тухай мэдээ ирж байна. Эсэргүүцлийн ажиллагааг зүүний чиг хандлагатай залуучуудын байгууллага зохион байгуулжээ.

Эсэргүүцлийн цуглаан болж байгаа хотын төв талбайг хүч нэмэгдүүлсэн цагдаа нар хамгаалж байна. Талбайг хуягласан авто машинаар бүсэлж, нисдэг тэргүүд агаараас байдлыг ажиглаж, удирдах төв рүүгээ мэдээлэл дамжуулж байна. Энэ жагсаалын хажуугаар Европын холбоог дэмжигчдийн жагсаал, мөн Европт ялган зааглах хаалт тогтоохыг эсэргүүцэгчдийн жагсаал бас болж байна.

Үндсэндээ Ром хотын төв хэсэг хаалттай байна. Хэв журам сахиулах ажилд цагдаа болон цэргийн 5000 гаруй ажилтныг татан оролцуулжээ. Зарим нэг мэдээгээр орон нутгаас автобусаар 30-аад мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцохоор ирснийг цагдаа нар замд нь зогсоож буцаасан гэнэ. Бусад улс орноос ч гэсэн жагсаалд оролцохоор хүмүүс ирсэн бололтой. Европын холбооны зарим удирдагч Ром хотноо холбоог өөрчлөн шинэчлэх талаар ярьж байгаа энэ үед Европын холбоог эсэргүүцэгчид болон дэмжигчдийн жагсаал болж байгааг ажиглагчид нааштайгаар хүлээн авч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоог эсэргүүцэн жагслаа   
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй