Шууд Chart

Дорноговьд тав хоногийн сургалт боллоо

2017-03-27 12:03:30

Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 14 сумын газрын даамал, тасгийн дарга нарыг хамруулсан тав хоногийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар “Газрын харилцааны талаар шинээр гарсан хууль, тогтоомж, дүрэм, журмын танилцуулга”, “Лэнд менежер” программ хангамжийг хэрхэн ашиглах, хэрэглэх зэрэг багц мэдээллийг танилцуулав.

Тус аймгийн газрын харилцааны салбарт хамгийн гол тулгамдаж буй асуудал бэрхшээл нь хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дунд хугацааны ерөнхий төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх арга зам болоод байгаа юм. Яг энэ асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар газрын даамлууд санал солилцож газрын тухай хуулийн мэдээлэл, түүнтэй нийцүүлэн гарсан дүрэм журам, нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хаягжуулалтын мэдээллийн систем, интернетийн сүлжээнд суурилсан үндэсний газар зүйн мэдээллийн систем бүхий “лэнд менежер” программ хангамжийн талаар судалж мэдлэгээ зузаатгалаа. Энэ онд багтан Дорноговь аймгийн хэмжээнд ОНХС-ийн хөрөнгөөр Даланжаргалан, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг, Мандах, Сайншанд гэсэн долоон  суманд хаягжуулалтын ажлыг хийх бөгөөд сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар холбогдох төсвийг батлуулжээ.

Мөн Дорноговь аймагт газрын харилцааны салбарыг хөгжүүлэх, шинэ шатанд аваачих, геологи хүрээлэн буй орчны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг нэвтрүүлэх зорилготойгоор Монголын газар зохион байгуулагчдын холбооны салбар байгуулагдаад байна. Тав хоногийн турш үргэлжилсэн тус сургалтыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтарч зохион байгуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорноговьд тав хоногийн сургалт боллоо  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй