Шууд Chart

Сумын ИТХ-ын чадавхийг дээшлэх суурь сургалт эхэллээ

2017-03-27 12:20:05

Төв аймгийн 27 сумын ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэх суурь сургалт энэ сарын 20-нд Аржанчивлан рашаан сувилалд эхэллээ. Тус сургалтанд Төв аймгийн 27 сумын 529 төлөөлөгч дөрвөн ээлжээр найм хоногийн турш хамрагдаж, есөн чиглэлээр мэдлэг олж авч байгаа талаар аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллэсэн юм. Уг сургалтыг УИХ-ын тамгын газар, НҮБ-ын Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Төв аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулж байгаа гэнэ. Мөн иргэдийн оролцоо, тэдэнтэй харилцах, байгаль хамгаалал, газрын харилцаа орон нутгийн төсөв санхүүгийн удидлагын чиглэлээр олон талын мэдлэг мэдээллийг зэрэг өгч буйгаараа онцлог аж. Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат хэлэхдээ “Тус сургалтыг зохион байгуулснаар сумын ИТХ нь өөрөө иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалаад зогсохгүй нөгөөтэйгүүр нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт иргэдийн оролцоо нэмэгдэж, иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг бие даан шийдвэрлэх бүрэн боломж нээгдэж байгаа” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сумын ИТХ-ын чадавхийг дээшлэх суурь сургалт эхэллээ   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй