29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид дохионы хэлний сургалтын чанарыг сайжруулахыг шаардаж өнөөдөр сургуулийнхаа талбай дээр жагсаал зохион байгууллаа. Дохио бол сонсголгүй иргэдийн эх хэл. Гэтэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн багш нар хичээл орж байхдаа дохионы хэлээр заадаггүйн улмаас ийнхүү эсэргүүцсэн юм.
Манай телевизийн сурвалжлах хэсэг 10:00 цагийн үед дээрх сургуулийн өмнө очиход сурагчид сургуулийнхаа гадаа цугласан байв. Уг нь өөр олон сурагч сурах эрхийнхээ төлөө үгээ хэлж, эсэргүйцмээр байсан ч багш нь ангидаа түгжжээ. Уг байдлаа тэд цонхны цаанаас дохиогоор илэрхийлсэн юм.
Багш нар нь тооны хичээл орохдоо яаж бодох аргачлалыг нь заахгүйгээр хуулан бичиг хийлгүүлдэг, шугам зургийн хичээлээ самбарт зурж, хуулуулдаг зэрэг өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг нуулгүй, зоригтойгоор илэрхийлэв. Үүнийгээ тэд зөвхөн одоо тулгараад байгаа асуудал биш гэсэн юм.
| Тусгай сургуулийн сурагчид эсэргүүцлийн жагсаал хийлээ | ||
| Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.