Сүүлийн жилүүдэд загвар зохион бүтээгчид технологийн салбарынхантай хамтарч ажиллаж эхэлснээр загварын чиг хандлага эрс өөрчлөгдөж, хувьсах болсон. Тэдгээрээс дурдвал усанд нордоггүй, мөсөн, LED гэрэлтэй, 3D зураглалтай гэх мэт хувцас загварын салбарт тэсрэлт хийгээд байгаа. Тэгвэл энэхүү сонирхолтой бүтээлүүдийн араас дэлхийн хамгийн анхны зүрхний хэмнэл болон амьсгалын давтамжаар гэрэлтдэг даашинзыг зохион бүтээжээ. Их Британийн "Cute Circuit" хэмээх загварын компани нь энэ төрлийн техник технологийн дэвшлийг агуулсан даашинз бүтээдгээрээ салбартаа анхдагч болж чаддаг юм. Өнгөө хувиргадаг энэхүү даашинзны материалыг 2010 онд Нобелийн шагнал хүртсэн Графене хэмээх хамгийн уян хатан материалаар урласан байна.
Графене материалыг анх 2002 онд Манчестерийн их сургуулийн профессор Андре Жэм, Константин Новосёлов нар олж нээжээ. Энэ нь хамгийн уян хатан чанартайгаас гадна, цахилгааныг өөртөө агуулах чадалтай материал аж. Үүнийг ихэвчлэн компьютерийн чип, зай хураагуур, хорт хавдрын шинжилгээний төхөөрөмж болон онгоцны электрон зайд ашигладаг байна.
Энэхүү материалыг ашиглан даашинз бүтээхдээ цахилгаан LED гэрэл болон асар хүчтэй мэдрэгчийг суулгажээ. Ингэснээр зүрхний цохилт болон амьсгал авах давтамжаар гэрэлтэх боломжтой болжээ. Мөн амьсгалын хүчнээс шалтгаалан өнгөө ч мөн өөрчилдөг байна. Хэрэв гүн амьсгалвал даашинзны өнгө оюу ногоон болж хувирах гэнэ. Энэ мэтчилэн хүний амьсгалын хэмнэлээс хамаарч, даашинзны өнгө хувиран өөрчлөгдөх гэнэ.
| Өнгөө хувиргадаг даашинзыг зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1713 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.