3D буюу гурван хэмжээст хэвлэгчээс үүдэлтэй, технологийн маш олон хувьсал сүүлийн жилүүдэд, маш олон салбарт гарах болсон. Машины эд анги хэвлэн хийх, барилгын салбарт ч мөн байшин угсрах ажилд, том оврын 3D принтерийг ашиглаж байна. Энэ технологийн онцлог бол компьютер дээр загварыг нь бүтээсэн аливаа зүйлийг цаас, хуванцар, металл зэрэг материал ашиглан яг тэр чигт нь 3D принтерийн тусламжтайгаар хэвлэн гаргах явдал юм.
Тэгвэл, Австралийн хувцас загварын дизайнер Чарне загварын салбарт, энэхүү принтерийг ашиглан даашинз урлажээ. Тэрээр өнгөрөгч 7 хоногт Канад улсад зохион байгуулагдсан Ванкуверын загварын 7 хоногийн үеэр, энэхүү даашинзаа олон нийтэд танилцуулжээ. Даашинзын хэсэг бүрийг маш нарийн тооцоолж, нарийн төлөвлөгөөний дагуу, хэвлэж урласан бөгөөд энэ даашинзыг хэвлэхийн тулд нийтдээ 6 ширхэг принтерийг ашиглаж, 800 цаг буюу 1 сар гарны хугацааг зарцуулжээ. Харин үнийн хувьд, 68 мянган америк доллараар хэмжигдэж байна.
Учир нь энэхүү даашинзыг урлахын тулд, 130-аас 150 ширхэг эрвээхэйг хэвлэж, даашинзыг хэсэг тус бүрийг гараар урласан учраас ийм үнэд хүрч байгаа аж. Нэг эрвээхэйг л гэхэд, ойролцоогоор 5 цаг хагасын хугацааг зарцуулсан байна. Чарнегийн дараагийн төлөвлөгөө бол, 3D принтерээр хэвлэж урласан, загварын коллекц гаргах юм.
| 3D принтерийн тусламжтайгаар хувцас урлан бүтээжээ | ||
| Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.