Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ази тивд, томоохон хэмжээний уран зургийн үзэсгэлэн гарч өндөрлөсөн бол, харин Европд тэр дундаа Италийн нийслэл Ром хотод анх удаа амьд эрвээхэйн үзэсгэлэн нээлтээ хийжээ. "Эрвээхэйн байшин" нэртэй энэхүү үзэсгэлэнд, 400 гаруй төрөл зүйлийн эрвээхэйг харж болохоор байгаа юм.
Үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс тухайн орчинг яг л халуун орны амьд байгаль мэт тохижуулж өгсөн бөгөөд, эрвээхэйд ч яг төрөлх нутагтаа байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхээр засч бэлтгэжээ. Учир нь эрвээхэй бол их эмзэг амьтан байдаг байна.
Насанд хүрсэн эрвээхэй ердөө 7 хоногийн настай байдаг байна. Тус үзэсгэлэнг зохион байгуулагч, эрвээхэй судлаач Алессио нь бага байхаасаа л эрвээхэйд дуртай хүүхэд байсан бөгөөд, оюутан болоод энэ талаар мэргэшижээ. Тэрээр өнгөрөгч 2011 онд анхны амьд эрвээхэйн үзэсгэлэнгээ зохион байгуулж байсан байна. Харин өнгөрөгч онд тус хотноо 2 ч удаагийн үзэсгэлэн гаргажээ. Эрвээхэйн байшин үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 4-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно.
| Ром хотод эрвээхэйн үзэсгэлэн нээгдлээ | ||
| Үзсэн: 1110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.