Шууд Chart

᠌᠌᠋Дуучин Гэри Барлоу “Оддын дайн” цувралын шинэ ангид тогложээ

2017-03-29 09:39:31

“Take that” хамтлагийн дуучин Гэри Барлоу Английн “Ай” телевизийн сувгаар "Оддын дайн" цувралын дараагийн ангид тоглож байгаагаа мэдэгдлээ. Тус кинонд тоглох болсныг мэдээлсний дараа түүнийг шүтэн бишрэгчид нь ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Дуучин залуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа яг аль хэсэгт тоглож байгаагаа нууц хэвээр байлгахыг хүсчээ. Киноны шинэ анги ирэх 12 дугаар сард нээлтээ хийх ба тэрбээр “Оддын дайн киноны уран бүтээлчдийн багийнхан намайг ямар ч мэдээлэл цацаж болохгүй гэсэн. Би өөрийн хариуцсан дүрээ бүх чадлаараа бүтээлээ, 12 дугаар сард дэлгэцэнд гарах нь гарцаагүй” гэж хошигножээ. Харин албан ёсны танилцуулга энэ тавдугаар сард гарахаар болсон байна.

Найм дахь цуврал болох энэ шинэ ангид Оскар Исаак, Антони Даниелс, Лүпита Нионг нар шинээр тоглож байна. Мөн жүжигчин Кэри Фишер өнгөрсөн 12 дугаар сард киногоо дуусгаж чадалгүй хорвоог орхисон ч түүний зураг авалтын хэсэг орсон гэдгийг киноны багийнхан мэдээллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

᠌᠌᠋Дуучин Гэри Барлоу “Оддын дайн” цувралын шинэ ангид тогложээ  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй