Шууд Chart

ОХУ жил бүр 1.16 тэрбум ам.долларыг олон улсын хөгжлийн төслүүдийн санхүүжилтэд зориулна

2017-03-29 14:59:19

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва жил бүр 1.16 тэрбум ам.долларыг олон улсын хөгжлийн төслүүдийн санхүүжилтэд хуваарилахыг  мэдэгдсэн байна.   

Тэрбээр ОХУ тусгаар улсуудын хамтын  нөхөрлөлийн орнууд болон бусад улс орнуудын хөгжлийн төслүүдийн санхүүжилтээ эрс нэмэгдүүлснийг  онцлон мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд хямрал мөргөлдөөн байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад тус улс их хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлдгийг  тэмдэглэн хэлсэн байна. 

Түүнчлэн ОХУ-д байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд олон улс орноос тусламж дэмжлэг үзүүлэх санал тавьдаг ч тус улсад  гадны тусламж шаардлагагүй гэдгийг Сергей Лавров ярилцлагадаа онцолсныг "Интерфакс" иш татан мэдээлсэн байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ жил бүр 1.16 тэрбум ам.долларыг олон улсын хөгжлийн төслүүдийн санхүүжилтэд зориулна   
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй