Шведийн Каролиний их сургуулийн судлаачдын дүгнэлтийг шинжлэх ухааны мэдээ мэдээллээр дагнасан "Лайвсайнс" нийтэлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.
Энд тетрис тоглох нь осол гэмтлийн дараах сэтгэл цочрол болон стрессээс салахад тусладаг болохыг эрдэмтэд тогтоосныг тэмдэглэсэн байна. Шведийн Каролиний их сургуулийн мэргэжилтнүүд автын осолд орсон, эсвэл ийм осол хэргийн гэрч болсон 70 хүнийг оролцуулсан туршилт хийснийхээ дүнд ийм дүгнэлт хийсэн байна.
Туршилтад оролцогсдын заримыг нь өдөрт 6 цаг тетрис тоглуулжээ. Үүний дараа автын осол хэрэгтэй холбоотой таагүй дурсамжийнх нь талаар хөндөхөд тэдний 62 хувь нь харьцангуй хөнгөн хүлээн авч байсан аж.
| Тетрис тоглох нь стрессээс ангижруулдаг | ||
| Үзсэн: 2021 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.