Камчаткийн зүүн эргийн ойролцоо Берингийн тэнгист Рихтерийн шаталбараар 7 баллын газар хөдлөлт болсон тухай мэдээлэл байна. Газар хөдлөлтийн төв нь Усть Камчатск суурингаас зүүн хойд зүгт 22.8 км-ийн гүнд байсныг мэргэжилтнүүд мэдээлж байна.
Одоогоор байгалийн энэ гамшгаас болж ямар нэгэн гарз хохирол учирсан гэх мэдээлэл алга байна. Камчаткийн хойд нутгийн хот суурингуудын хүн амд 5 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн тухай мэдээлж байна.
| Берингийн тэнгист Рихтерийн шаталбараар 7 баллын газар хөдлөлт болжээ | ||
| Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.