Шууд Chart

Дэлхийн хамгийн том нисдэг хөлгийн туршилт амжилтгүй болжээ

2017-03-30 11:52:11

Их Британийн “Хайбрид Эйр Вехиклс” компани агаарын тээврийн салбарт хувьсгал авчирна гэгдэж байгаа “Эйрлендер 10” нисдэг хөлгийг өнгөрөгч 2016 онд анх бүтээжээ.

“Эйрлендер 10”-ыг агаарын хөлөг, нисдэг тэрэг болон нисдэг онгоцны шилмэл чанаруудыг хослуулсан загвараар зохион бүтээсэн байна. Энэ нисэх онгоцны их бие 92 метр урттай нь одоо ашиглагдаж байгаа хамгийн урт их биетэй нисэх онгоцныхоос даруй 18 метр илүү урт гэсэн үг. Энэ үзүүлэлтээрээ тус нисэх онгоц дэлхийн хамгийн урт, мөн хамгийн том нисэх онгоцоор зүй ёсоор тодроод байна. “Эйрлендер 10” дөрвөн хөдөлгүүртэй.

Мөн 6100 метрийн өндөрт хөөрч, цагт 148 км хурдлах хүчин чадалтай юм байна. Нисэх онгоцноос ялгаатай нь “Эйрлендер 10” заавал тусгай нисэх зурвас гэлтгүй ямар ч төрлийн гадарга, тэр дундаа усан дээр саадгүй газардах боломжтой юм байна. Учир нь энэ хөлгийг агаараас хөнгөн хий болох гелигээр, хөлгийн гадна хэсгийг нэг сая шоо метр гелигээр дүүргэсэн байгаа юм. “Эйрлендер 10” 48 зорчигч суулгах, 10 тонн ачаа тээвэрлэн цагт 148 км хурдтайгаар тав хоног зогсолтгүй нислэг үйлдэх хүчин чадалтай юм байна.

Энэ шинж чанараараа тус агаарын хөлөг хүрч очиход хүндрэл бэрхшээлтэй бүс нутагт ачаа бараа тээвэрлэхэд хамгийн тохиромжтой гэж үйлдвэрлэгчид нь онцолж байна. Тус нисдэг хөлөг 200 цаг туршилтаар ниссэний дараа арилжааны нислэг үйлдэх боломж нээгдэх байсан. Гэвч энэ долоо хоногийн эхээр явагдсан хоёр дахь удаагийн томоохон туршилтын нислэг амжилтгүй болсон байна. 

Агаарт 20 минутын турш нислэг үйлдэж байгаад өндрөө алдаж улмаар газарджээ. Газардах үедээ хөлгийн бүхээгт нилээдгүй гэмтэл үүссэн байна. Компанийн зүгээс осолдсон шалтгааныг тодорхой хэлж мэдэхгүй байгаа учраас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн том нисдэг хөлгийн туршилт амжилтгүй болжээ   
Үзсэн: 2342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [124.158.109.xxx] 2017-03-30 15:22
harbaas bolhi bietei ayultai yum shig haragdaj baina shuu
Зочин [43.242.243.xxx] 2017-03-30 14:18
Эйрланьдер гээд биччихээч. Ийм хөлөг аль дээр үед л бүтэлгүйтэж байсан. Эрсдэл маш өндөр. Галын аюул хамгийн эрсдэл өндөр.Архимедийн хүчний үйлчлэл дээр суурилдаг учир өндрийг тогтвортой хадгалахад асуудалтай гэсэн. Энэ хүч агаарын хэм, нягтшилаас хамаарч өөрчлөгдөнө. Тийм учраас холын зайд ачаа тээвэрлэх ашиглахад эрсдэлтэй.

Бидэнтэй нэгдээрэй