Дугуйг зохион бүтээгч Алберто Гонзалес өөрийн гарааны бизнесээ байгальд ээлтэй, шинэ инновацийн бүтээл хийхийг зорьсон нь "ЖиСи 1" нэртэй эко дугуй юм. Дугуйн их биеийг ерөнхийдөө дахин боловсруулсан цаасан материал ашиглаж хийсэн бөгөөд их биеийг тэсвэртэй гангаар хүрээлж өгчээ.
Харин дугуйн хүрээ, суудал зэргийг резин, хуванцар болон металл ашиглаж хийжээ. Энэ дугуй эвдэрч муудсан тохиолдолд дахин боловсруулж, ашиглах боломжтой юм байна. Цаасан материал ашиглаж хийсэн учраас дугуйг норохоос сэргийлж, тусгай усны хамгаалалттай полистерин агуулсан будгаар будаж өгсөн байна.
Одоогоор уг дугуй загвар төдий шатандаа явж байгаа бөгөөд зохион бүтээгчдийн зүгээс энэхүү эко дугуйнд хөрөнгө оруулах компани болон хүмүүсийг хайж буй юм байна. Дугуйг 115 америк доллараар зах зээлд гаргах боломжтой аж.
| Дахин боловсруулсан материалаар хийсэн хамгийн анхны унадаг дугуй | ||
| Үзсэн: 2454 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.