Шууд Chart

Хүүхдүүд музейд шөнийг өнгөрүүлэх боломжтой

2017-03-30 12:22:31

Холливудын "Музейд өнгөрүүлсэн шөнө" хэмээх киног Босни-Херцеговин улсын хүүхдүүдэд бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломж олдсон байна. Тодруулбал, 131 жилийн түүхтэй тус улсын үндэсний музей өсвөр насны хүүхдүүдэд зориулан тус музейд нэг шөнийг өнгөрүүлсэн музейн үзмэрүүдтэй танилцах боломжийг олгож буй юм байна.

Тус музей нь 1888 онд Босни улс Австри-Унгарын эзэмшилд байх үеийн чухал, түүхэн цаг үеийн үнэт дурсгалаараа алдартай бөгөөд 2011-2015 оны хооронд музей хаалгаа барьж байжээ. Учир нь тус улсын Засгийн газраас музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүйгээс болж дөрвөн жилийн туршид хаалттай байж байгаад 2015 оны сүүлчээр ашиглалтад орсон юм.

10-19 насны сурагчид багшийн хамтаар оролцож, нэг шөнийг өнгөрүүлэх боломжтой энэ хөтөлбөрт нэг удаа 250 хүүхэд оролцож, музейн археологи, угсаатны зүй судалгаа болон байгалийн шинжлэх ухааны үзмэрийн хэсгүүдийг үзэж сонирхох боломжтой юм. Музейн үзмэрүүдийг үзэж  сонирхохоос гадна музейн ажилчид, үзмэрүүдийг тайлбарлах, үзүүлэн тоглолт хийх, мөн хүүхдүүдийн дунд асуулт хариултын тэмцээн, тоглоом зэргийг зохион байгуулж байна. Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад Босни улсад байрлах АНУ-ын Элчин сайдын яам дэмжлэг үзүүлжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдүүд музейд шөнийг өнгөрүүлэх боломжтой   
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй