Төв аймгийн иргэд уншсан номоо хоорондоо солилцдог өдөртэй боллоо. Тус аймгийн нийтийн номын сан залуучуудын байгууллагатай хамтран энэ ажлыг санаачилсан байна. Энэхүү өдөрлөгт 10 гаруй байгууллага, 20 гаруй иргэн оролцож, тэр бүр худалдаанд байдаггүй олон сонирхолтой номыг хоорондоо солилцон бие биедээ оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Хамгийн сонирхол татаж байсан ном бол эгэл жирийн монгол эмэгтэй хатан ухаанаа сийлэн байж бичсэн "Хэлхээ цагаан сувд" шүлгийн түүвэр байсныг аймгийн номын сангийн ажилтан онцолж байв.
Ном солилцох өдөрлөгийн хүрээнд айл бүр гэрийн номын сантай болох ажээ.
| Төв аймагт ном солилцох өдөрлөг боллоо | ||
| Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.