"Google" компани “Google home” төхөөрөмжөө шинээр танилцууллаа. Энэ төхөөрөмж ухаалаг гар утастай холбогдож таны гэр бүлийн шинэ гишүүн болж чадна. Та мэдэхийг хүссэн зүйлээ хэлэхэд таны удирдлагаар гэрийн ажлыг зохицуулж өгөх юм. Интернэт цацагчтай сүлжээгээр холбогдсон чанга яригчтай, 4 буландаа LED товчлууртай, гэрийн тавилгатай зохицож өнгө нь хувирдаг. Хэрэв хүсвэл бусад өрөөндөө чанга яригчуудыг байрлуулан, үйлдлийг давхар гүйцэтгэж болно гэдгийг зохион бүтээгчид хэлж байна.
Сэрүүлэг тохируулах, дэлгүүр хэсэх жагсаалтаа бүрдүүлэх, цахилгаан зуух асаах, бүр өглөө хүүхдээ сэрээхдээ ч тус төхөөрөмжийн гэрийг ашиглаж болох юм. "Youtube", "Spotify", "Pandora", хөгжим тоглуулагч, "iHeart radio" зэрэг хэрэглээний программыг дэмжиж ажилладаг системтэй тул та сонсохыг хүссэн дуугаа нэрээр нь хэлэхэд л дуртай дуу тань гэр дүүрэн эгшиглэх болно. Мөн таны амьдардаг хот, дүүрэгт болох үзвэрийн хуваариа мэдэж аван билет захиалсан ч болно гэдгийг зохион бүтээгчид хэлж байна. “Google home” төхөөрөмж одоогоор зөвхөн АНУ-д худалдаанд гарахаар болжээ.
| "Google" компани шинэ төхөөрөмжөө танилцууллаа | ||
| Үзсэн: 1613 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.