Итали улсаас гаралтай пиццаг өдгөө бүх л хүмүүс амтархан иддэг. Тэгвэл манай өмнөд хөрш буузан пиццаг хоолны соёлд нэвтрүүлж эхэлсэн байна. Буузны гурилыг элдэж дотор нь пиццаны үндсэн материал болох бяслаг, гахайны мах, хан боргоцой зэрэг өөрийн хүссэн амтлагчаа нэмж жигнэж болгодог.
АНУ-д хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан Алекс Крий гэх залуу Хятад улсад амьдрахаар нүүж ирсэн хойноо энэ санааг гаргажээ. Тэрээр мөн олон хүнд таалагдах шинэ амттан болгохоор төлөвлөжээ. “Эхлээд хүмүүс миний санааг сонсоод тоглоом мэт хүлээж авсан, харин удалгүй тэд анхаарлаа хандуулж, амсаж үзэхээр ирдэг болсон” гэв. Шинэ хоолны цэсэнд Хятадын уламжлалт мантуун бууз болон Италийн ногоон ургамал, бяслаг зэргийг хольж хийдэг.
Гэвч нэг тулгамдаад байгаа асуудал нь Хятадын уугуул иргэд нэгэнт дасал болсон амтархан иддэг буузнаас нь тэс өөр амттай шинэ амттанд тийм ч уриалгахан хүлээж авахгүй байгаа гэнэ.
| Хятадад буузан пиццаны "БАОЗЗИ" брэнд гарчээ | ||
| Үзсэн: 2762 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.