Шууд Chart

Пак Гын Хэг 20 хоногийн хугацаагаар баривчиллаа

2017-03-31 15:08:53

Өмнөд Солонгосын шүүх өчигдөр прокурорынхны Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчилж хорих хүсэлтийг хэлэлцсэн. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар  өнөө  өглөө  орон нутгийн цагаар  04 цаг 45 минутанд буюу Улаанбаатарын цагаар  05  цаг 45 минутанд   Сөүлийн урьдчилан хорих  төвд  авчирсан  байна.

Энэ нь өчигдөр орой Сөүлийн төв дүүргийн шүүхээс  түүнийг 20 хоногийн хугацаагаар буюу 4 сарын 19-нийг хүртэл баривчлах шийдвэрийг гаргасны дагуу  авсан  арга хэмжээ юм. Тодруулбал, Сөүлийн төв дүүргийн  шүүхийн шүүгч  Кан  Бу  Ён  шөнө  03  цагт ийм шийдвэр гаргасныг мэдээлж байна.   Шүүгч Ерөнхийлөгч  асан  Пак  Гын Хэг авлига,  албан тушаалын хэрэгт холбоотойгоо  нотолж, илчлэх чухал  баримтуудыг устгаж, нуун дарагдуулах  магадлалтай  гэж  үзсэн  байна. 

Прокурорынхны  Пак Гын Хэг хорьж  саатуулах  зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Сөүл хотын  төв  дүүргийн шүүх 9 цагийн турш хуралдаж байж  хэлэлцсэн. Улаанбаатарын цагаар өчигдөр 18 цагийн орчимд шүүх хурал өндөрлөснийг бид өчигдрийн мэдээллийн хөтөлбөрүүдээрээ  хүргэж байсан.  Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгч  асан  Пак  Гын Хэг  13 хэрэгт  буруутгаж  байгаа  юм.

Ер нь  бол өмнөд Солонгосын прокурорынхон өнгөрсөн 27-ны  өдөр  шүүхэд  Пак Гын Хэг  хорих хүсэлтээ гаргасан.  Үүнтэй холбоотойгоор  улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгчийг дэмжигчид  хэрэв  шүүх прокурорынхны  энэ хүсэлтийг  хүлээн  авах юм бол  хориулахгүй байх бүхий л арга хэмжээг  авна гэдгээ илэрхийлж  байсан.

Их олон биш  ч  дэмжигчид нь Пак Гын Хэгийн гэрийн гадна  болон шүүх  хурал  болсон  ордны  гадаа  цуглацгаасан  байсан.  Тиймээс  элдэв  үймээн гаргахгүйн тулд ийнхүү үүр шөнөөр  бүх арга хэмжээнүүдийг  авсан байх талтайг  хэвлэлүүд тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пак Гын Хэг 20 хоногийн хугацаагаар баривчиллаа   
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Авдарант [202.179.23.xxx] 2017-03-31 20:26
Манайх хэзээ Бадамжунай Баярцогт С Баяр нарыг барих юм бол

Бидэнтэй нэгдээрэй