АНУ-ын Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх асан Майкл Флинн Холбооны мөрдөх товчоо болон Конгресст Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын нөлөө байсан эсэх талаар ярихад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Гол нь тэрээр нэг л шаардлага тавьж байгаа тухай "Си Эн Эн" тэмдэглэсэн байсан. Тодруулбал, эрүүгийн хэрэгт татагдаж байгааг нь хүчингүй болгох шаардлага тавьсан гэдэг мэдээллийг Америкийн хэвлэлүүд тэр дундаа "Фокс Ньюс" эх сурвалжаасаа авсан мэдээлэлдээ үндэслэн дамжуулсан.
Өөрөөр хэлбэл, өөрийг нь мөрдөн шалгахаа зогсоовол Оросууд Америкийн сонгуульд нөлөөлсөн тухай нь ярихад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ түүний ямар мэдээлэл өгөх нь тодорхойгүй байна.
Хэвлэлүүд ч таамаглал дэвшүүлж хараахан чадахгүй байна. Ямар ч байсан Холбооны мөрдөх товчоо, Конгресс Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб болон Москва ямар нэг байдлаар холбоотой байсан эсэхийг тодруулахаар мөрдөн шалгаж эхлээд байгаа юм.
| Майкл Флинн Холбооны мөрдөх товчоо болон Конгрессийн тусгай комисст мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ | ||
| Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.