Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын удирдагчийн уулзалт ирэх сарын 6-7-нд болно

2017-03-31 15:46:33

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын удирдагч Си Зиньпины анхны уулзалтын талаар "Цагаан ордон" албан ёсоор мэдэгдсэнийг мэдээлж байна. Энд  тэмдэглэснээр "Цагаан ордон"-ыхон  Трамп, Си Зиньпин нарын уулзалт ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Флорида  мужид болохыг баталсан байна.  

Түүнчлэн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэлтэй холбоотой асуудал уулзалтаар хэлэлцэх гол сэдэв  нь байхыг нотолжээ.  Мөн Трамп тэргүүн хатагтайнхаа хамтаар Хятадын удирдагч,  тэргүүн  хатагтайтай  оройн зоог  барих  юм байна.

"Цагаан ордон"-ы хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мөн Ерөнхийлөгч  Трамп  Хятадын удирдагчтай уулзаж  санал  солилцохыг  тэсэн  ядан  хүлээж байгааг илэрхийлсэн байна. Түүнчлэн анхны энэ дээд уулзалтаар  хувийн  харилцаа тогтоож чадна гэдэгт  итгэлтэй  байгааг  нь ч мэдэгдсэн юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын удирдагчийн уулзалт ирэх сарын 6-7-нд болно   
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй