Шууд Chart

Малайзын 9 иргэн Умард Солонгосыг орхиж эх орондоо эргэн ирлээ

2017-03-31 15:55:20

Умард Солонгост саатаад байсан Малайзын иргэд эх орондоо ирээд  байгааг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. "Си  Эн Эн" интернэт  дэх сайтын мэдээнд тэмдэглэснээр өнгөрсөн 7-ны өдрөөс хойш Умард Солонгосын  хилээр гаргахыг  хориглоод  байсан Малайзын 9 иргэн ийнхүү нутаг  буцаж  чадсан  байна.

БНАСАУ, Малайз улсын хооронд дипломат маргаан дэгдсэнээс болоод Малайзын иргэд ийнхүү Умард Солонгост саатчихаад байсан юм. Тодруулбал,   Умардын залуу удирдагчийн эцэг нэгт  ах Ким Жон Нам Куала-Лумпурын  нисэх онгоцын буудалд  өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд нас барсан шалтгаантай холбоотой маргаанаас болоод ийм  сөргөлдөөн үүссэн юм.

Малайзын тал Ким Жон Намын үхлийн шалтгаан нь  мэдрэлийг  гэмтээх "Ви Икс" нэртэй  бодисонд  хордсоноос  үүдэлтэй гэж үзсэн. Харин  Пхеньян  Малайз улсад нас  барсан хүн  бол Умард  Солонгосын  Ким Чхоль  гэдэг  нэр  бүхий паспорттой  байсан.  Мөн  хордуулснаас  болж  биш  зүрхний  дутагдлаас болж нас барсан гэж баталж  байсан.

Харин хоёр тал Ким Жон Намын шарилыг шилжүүлэх тохиролцоонд хүрсний дээр Малайзын иргэдийг нутаг буцаахыг Умардын талаас зөвшөөрсөн юм.

Энэ дагуу Малайзын иргэд эх орондоо ирсэн төдийгүй Ким Жон Намын шарилыг ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу Умард Солонгосын талд  шилжүүлэхээр Бээжин рүү  илгээсэн байна.  Түүнчлэн  шарил хүргэсэн онгоцоор Ким Жон Намын үхэлд сэжиглэгдэж байсан Умард Солонгосын хоёр иргэн мөн ниссэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малайзын 9 иргэн Умард Солонгосыг орхиж эх орондоо эргэн ирлээ   
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй