Венесуэлийн парламент Ерөнхийлөгч Мадурог төрийн эргэлт хийлээ гэж буруутгаж, Дээд шүүхээс хамгийн сүүлд гаргасан шийдвэртэй нь санал нийлэхгүй байгаагаа баталлаа. Энэ тухай тус улсын үндэсний ассамблейн дарга Хулио Борхес мэдэгдсэнийг "Ройтерс" онцолсон байна.
Венесуэлийн дээд шүүх Ерөнхийлөгч Николас Мадурод парламентын зөвшөөрөлгүйгээр ажиллах боломж олгосон. Мөн шүүх засаглалтай хүндэтгэлгүйгээр харьцсаар байгаа тохиолдолд хууль тогтоох засаглалын бүрэн эрхийг өөртөө авч байгааг дээд шүүхийнхэн мэдэгдсэн. Тиймээс үндэсний ассабмлей буюу парламентын гишүүд үүнийг нь Мадурогийн дэглэсэн төрийн эргэлт гэж үзэж эсэргүүцэж байна.
Түүнчлэн парламентын дарга Борхес үндсэн хуулинд харшилсан энэ шийдвэр нь Венесуэлд дарангуйлалт тогтлоо гэсэн үг болохыг тэмдэглэн хэлээд Өмнөд Америкийн энэ улсад олон улс дэмжлэг тусламж үзүүлэхийг уриалсан байна.
| Венесуэлийн парламент Ерөнхийлөгч Мадурог төрийн эргэлт хийлээ гэж буруутгалаа | ||
| Үзсэн: 1721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.