Шууд Chart

Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн гэх шүүмжлэлийг дахин няцаалаа

2017-03-31 16:17:09

ОХУ-ынн Ерөнхийлөгчийн Арктикийн яриа хэлэлцээ олон улсын форум дээр хэлсэн үгс  олон улсын  хэвлэлүүдийн гол  мэдээлэл болж байна.  Тэр дундаа АНУ, ОХУ-ын харилцааны тухай, Оросын тал Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх  хардлагын талаар мэдэгдсэнийг нь онцолж байна.  

Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын сонгуульд Оросууд нөлөөлсөн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа амны хайрцгаар нь уншиж ойлгохыг санал болгосон юм. Үүнийхээ дараа тэрбээр "үгүй" гэдгийг англиар хэлсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор барууны хэвлэлүүд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган шинэ татвартай болох нь гэдэг шуугиан тарж, энэ талаар хэлэлцүүлэг хийж байх үед амны хайрцгаар ийнхүү уншихыг санал болгож байсныг сануулж  байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч ОХУ, АНУ-ын харилцааг нураахыг чармайж байгаа нь хариуцлагагүй, алдаатайг сануулсан. Харилцаагаа бүрэн таслаж, 60 оны  өмнөх  шиг,  Карибын хямралаас  өмнөх шиг  байдалд  хүртэл муутгалаа гээд цаашдаа яах  вэ гэдэг  асуултыг  тавьсан юм.

Мөн энэ бол АНУ-ын ард  түмний олонхийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Путин  Москва АНУ-ыг агуу их гүрэн гэж үздэг. Дайтах бус түншийн харилцаатай байхыг хүсдэг гэдгийг тэмдэглэн хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн гэх шүүмжлэлийг дахин няцаалаа   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй