Хугацаанаасаа өмнө огцроход хүрч, авлига албан тушаалын хэрэгт буруутгагдаад байгаа Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед гарсан томоохон ослын нэг нь "Севол" гатлага онгоцны осол байсан. 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд тус зорчигч тээврийн онгоц живснээс болж 295 хүн амиа алдсаны 250 орчим нь сургуулийн сурагчид байсан юм.
Тус онгоц живэх үед Ерөнхийлөгч шаардлагатай шуурхай арга хэмжээ авч чадаагүй гэдэг шүүмжлэл өрнөж, ард иргэдийн дунд Пак Гын Хэгийн рейтинг эрс унаж байсан билээ.
Тэгвэл "Севол" хөлгийг энэ сарын 22-ны өдрөөс далайн гүнээс татан гаргах ажиллагаа эхэлсэн нь өнөөдөр дуусч байна. Хөлгийн үлдэгдлийг өнөөдөр Мокпхо боомт руу хүргэж байна. Энэ гатлага онгоцны ослын уршгаар амиа алдсан 10 хүний цогцсыг одоог хүртэл илрүүлж чадаагүй байгаа юм. Тиймээс онгоц унасан далайн гүнд эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж буй аж.
| "Севол" хөлгийг Мокпхо боомтод хүргэж байна | ||
| Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.