Шууд Chart

АНУ Сирийн талаар баримталж байсан бодлогоо өөрчилж байна

2017-04-02 12:54:14

АНУ Сирид бий болсон улс төрийн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, ингэснээр өмнөх Засгийн газраас Сирийн талаар баримталж байсан чиг шугамыг өөрчилж байна гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах ёстой гэж АНУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Шон Спайсер мэдэгдлээ.

"Цагаан ордон"-ы хэвлэлийн нарийн бичгийн дарга Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын хувь заяаг бас хөндсөн. Өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар Асадыг огцрохыг шаардаж байсан. Харин өнөөгийн Засгийн газар юуны өмнө гол анхаарлаа “Исламын улс” террорист бүлгийг даран сөнөөхөд төвлөрүүлэх ёстой гэдгийг Шон Спайсер хэлж байна.

Ноён Спайсер цааш нь хэлсэн үгэндээ “НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нарын саяхан хийсэн үүнтэй ижил мэдэгдлүүд нь бүх зүйл Сирийн ард түмнээс шалтгаална гэх бодит үнэнийг илтгэн харуулж байна” гэлээ.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Сирийн талаар баримталж байсан бодлогоо өөрчилж байна  
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй