Германы канцлер Ангела Меркель тус улсад ирсэн дүрвэгчдэд хандаж том хотууд руу зүтгэхийг урьтал болголгүй хөдөө орон нутагт суурьшихыг уриалж байна. Тэрбээр “Ихэнх дүрвэгчид том хотуудад амьдрахыг хүсэж байгаа тухай ярьдаг. Гэтэл хотуудад орон сууцтай холбоотой том асуудал бий. Иймээс би та бүхэнд хөдөө орон нутагт очихыг зөвлөж байна. Гаднаас харахад тэнд тийм гоё биш ч гэлээ суурьшаад үзэхэд бүх зүйл өөрчлөгдөнө” гэж хэллээ.
Герман улс дүрвэгчдийн хямрал эхэлснээс хойш 1 сая гаруй дүрвэгч хүлээн аваад байна. Хатагтай Меркель цааш нь хэлсэн үгэндээ эрх баригчид хамгийн түрүүнд Холбооны Герман улсад үлдэх эрх авсан хүмүүсийг орон сууцаар хангахыг эрмэлзэж байгааг онцлов.
Сайд нарын танхимын тэргүүн “Дүрвэгчид энд сайн сайхан, аюулгүй амьдарна гэх итгэл найдвар өвөрлөн ирсэн. Тэглээ гээд тэд бас тухайн орны үнэ цэнийг, тухайлбал, нээлттэй байх, шашин шүтлэгийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг үнэт зүйлийг хүндэлж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж тайлбарлаж байна. Канцлер эцэст нь германчуудад хандаж “Бид Сири, Ирак, хойд Африкийн улс орнуудын талаар маш бага мэдлэгтэй. Одоо та бүхэн боломжийг ашиглан илүү сайн мэдлэгтэй болохыг эрмэлзэх нь чухал” гэж уриаллаа.
| Ангела Меркель дүрвэгчдэд хандаж хөдөө орон нутагт суурьшихыг уриаллаа | ||
| Үзсэн: 1880 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.