БНХАУ-ын харилцаа холбооны “Хуавэй” компанийн мэдээлснээр өнгөрсөн 2016 онд тус компанийн ашиг орлого 521 тэрбум юань буюу ойролцоогоор 75 тэрбум доллар хүрсэн нь 2015 оны үзүүлэлтээс 32 хувиар өссөн дүн юм байна. Хэдийгээр зарим нэг зүйлээс шалтгаалж, тухайлбал, маркетингийн зардал өсөн нэмэгдсэнээс болж компанийн цэвэр ашиг 0.4 хувь өсөж 37 тэрбум юань хүрчээ.
"Хуавэй" компанийн санхүүгийн захирал Мэн Ваньжоугийн хэлж байгаагаар борлуулалт өмнөх 2015 онтой харьцуулахад 44 хувь өсөж 179.8 тэрбум юань хүрсэн байна. Мэдээлэл дамжуулах үйл ажиллагаатай холбоотой орлого 24 хувиар өсөж 290.6 тэрбум юань хүрчээ. Компанийн Ерөнхий захирал Сюй Чицзюний хэлж байгаагаар 2016 онд судалгаа шинжилгээний зардал 76.4 тэрбум юань хүртэл өсөж, сүүлийн 10 жилд энэ салбарт хийсэн нийт хөрөнгө оруулалт 310 тэрбум юань давсан, цаашид компанийн жилийн төсвийг 10-20 тэрбум доллараар нэмэх боломжтой болох аж.
Компани 2016 онд нийт ашиг орлогынхоо 45 хувийг дотоодын зах зээлээс олсон бол үлдсэн ашиг орлогыг Европ, Ойрхи Дорнод, Ази-Номхон далайн бүс нутаг, АНУ-ын зах зээлд явуулсан үйл ажиллагаанаас олжээ. “Хуавэй” компанийн төв байр өмнөд Хятадын Шэньчэнь хотод байрладаг. Одоогийн байдлаар тус компани дэлхийд харилцаа холбооны шийдлийн нийлүүлэлтээр тэргүүлэгчийн нэг болоод байна.
Үүнээс гадна “Хуавэй” гар утас нэр хүндийн хувьд “Эппл”, “Самсунг”-ийн гар утасны араас гуравдугаарт жагсах хэмжээнд хүрээд байна. Компани дэлхийн 170-аад орон, бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхий даяар 170 мянга гаруй ажилтантай.
| “Хуавэй” компанийн ашиг орлого өнгөрсөн онд 32 хувиар өсчээ | ||
| Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.