Шууд Chart

Колумбад хөрсний гулгаа үүссэний улмаас олон зуун хүн амь үрэгджээ

2017-04-02 17:14:13

Колумбын баруун өмнөд хэсэгт хөрсний гулгаа үүсч дор хаяж 206 хүн амь үрэгдсэн тухай орон нутгийн эрх баригчид болон аврагчид мэдээлж байна. Одоогоор яг хичнээн хүн амиа алдсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга. Колумбын армийнхан 254 хүн амь үрэгдсэн гэсэн бол Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын хэлж байгаагаар 193 хүн амь үрэгдсэн гэлээ. 

“Бид хэлмэгдсэн хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийнэ. Энэ бол айшигтай гамшиг” гэж Сантос мэдэгдлээ. Эрж хайх, аврах ажиллагаанд 1100 орчим цэрэг, цагдаа оролцож байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр 400 гаруй хүн хэлмэгджээ. Олон хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа бөгөөд эрх баригчид яг хэд гэдэг тоог одоогоор хэлэхгүй байна. Хүчтэй бороо хэдэн цаг үргэлжлэн орж, бүс нутгийн голууд эргээсээ хальжээ.

Мокоа, Сангояко, Мулатос голын ус эргээсээ хальснаар ийнхүү хөрсний гулгаа үүссэн байна. Ерөнхийлөгч байдал хамгийн хүндэд тооцогдож байгаа Путумайо мужид очжээ. Энд сураггүй болсон хүмүүсийг эрж хайх, гамшгийн үр дагаврыг арилгах үйл хэрэгт 1000 гаруй цэргийнхнийг дайчилжээ.

Аврагчдын хэлж байгаагаар цаг агаар муу байгаа нь эрж хайх ажиллагааг хүндрүүлж байгаагийн дээр зам, гүүр эвдэрснээс болж гамшигт хэлмэгдсэн газруудад хүрч очих боломжгүй болжээ. Путумайо мужийн засаг захиргааны төв Мокоа хот гадаад ертөнцөөс үндсэндээ тасарч, хотод цахилгаан эрчим хүч байхгүй байгаагийн дээр цэвэр усны хангамжийн систем ажиллахгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Колумбад хөрсний гулгаа үүссэний улмаас олон зуун хүн амь үрэгджээ  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй