Санкт Петербургийн метронд болсон дэлбэрэлтийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 11-т хүрээд байна. Харин 45 хүн гэмтэж шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос террорист халдлага гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Санкт-Петербург хотод өнөөдрөөс эхлэн 3 өдрийн гашуудал зарлаад байна.
Энэ тухай тус хотын захирагч Георгий Полтавченкогийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Андрей Китиов мэдэгдсэнийг "Риа Новости" мэдээлжээ. Москвагийн цагаар 02,25 минутад Петербургийн метронд дэлбэрэлт үйлдсэн террористыг хэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгааг хотын хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээллээ. Сэжигтэн нь дундад Азиас гаралтай хүн бөгөөд Сирийн зэвсэгт дайчидтай холбоотой байсан хэмээн мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин руу утсаар ярьж, Петербургийн метронд террорист халдлага гарч олон хүн амь насаа алдсанд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлсэн аж. Ер нь шуурхай мэдээнүүд цаг минут тутамд ирсээр байна.
| Санкт-Петербург хотод 3 өдрийн гашуудал зарлаад байна | ||
| Үзсэн: 958 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.