Дорнод аймгийн зургаан суманд 100 мянган ам.долларын өртөгтэй “Ухаалаг сургууль ” төслийг эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд зүүн аймгуудад ажиллахдаа хэлэв.
Салбарын сайдыг Дорнод аймагт ажиллах үеэр багш нар тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй ярьжээ.
Сургалтын хөтөлбөр дөрвөн жил тутам өөрчлөгддөг. Өөрчлөлтийн хурдыг нь багш нар ч хүүхдүүд ч гүйцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсрол гэдэг нэг стандартаар явж, хүүхэд бүр ижилхэн түвшинд суралцдаг байх учиртай. Гэтэл өнөөдөр хүүхэд бүр өөр өөр сонголт хийчихээд бусад хичээлээ орхичихож байна. Үүнийг залруулна гэдгээ салбарын сайд онцоллоо.
Үнэхээр ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөр ойлгомжгүй, үргэлж өөрчлөгдөж байдаг. Өөрөө ч ойлгож амжаагүй багш өрөөлд ойлгуулна гэдэг хүнд. Тиймээс шинэчлэл хийсэн ч боловсролын тогтолцоонд нийцэх, хүүхэд багш нарт ээлтэй, хамгийн гол суурь боловсролоо чанартай олгодог байх хэрэгтэйг багш нар сануулж байлаа.
Хичээлийн хөтөлбөрөөс гадна сургууль цэцэрлэгүүдийн барилга байгууламжийн чанар хүртээмж орон нутагт хамгийн их тулгамдсан асуудал болж байгааг хэллээ.
Дорнод аймгийн сургууль цэцэрлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, хатуу эдлэлийг салбарын яамнаас шийдэхээр болсон.
Сургууль цэцэрлэг бүрийн барилгыг шинээр бариад байх боломжгүй ч барилгын насыг уртасгаж, ашиглалтыг сайжруулахад анхаарч, шаардлагатай заримыг нь шинэчлэн засварлах ажлыг эхлүүлнэ гэдгээ БСШУС-ын сайд уулзалтын үеэр онцолсон юм.
| Дорнод аймгийн зургаан суманд “ухаалаг сургууль” төсөл хэрэгжинэ | ||
| Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.