Шууд Chart

Загасны үржлийн оргил үед загас барихыг амьтны тухай хуулиар хоригложээ

2017-04-04 17:47:46

Загасны түрсээ шахаж үр төлөө үлдээх чухал үе нь дөрвөөс зургадугаар сар байдаг. Энэ үед нэг загас 12-20 болж үрждэг. Жишээлбэл нэг Монгол хадран загас ойролцоогоор 12-18 мянган түрс шахах ба үүнийгээ голын том том үхэр чулууны ёроолд үүсэх усны эргүүлэг, боргионд шахдаг байна.

Гэвч 1000 түрс тутмаас 1-2 нь л жараахай болдог аж. Тиймээс загасны үржлийн оргил үед загас барихыг амьтны тухай хуулиар хоригложээ.

Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас бий. 

Дархадын хотгор, Булган гол, Сэлэнгэ мөрний сав, Хөвсгөл,Тэрхийн цагаан, Өгий зэрэг нуур мөрөнд загас агнуурын ач холбогдол бүхий 22 зүйлийн загас бий. Ялангуяа  Дархадын цагаан, Дэлгэр мөрний цагаан, Хөвсгөлийн омуль, Сибирь хилэм, тул, хоёр зүйл хадран, алгана, ердийн цурхай, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, гутаарь, улаан нүдэн, бух сугас элбэг тархсан байдаг.

2016 онд манай улс 10 мянга гаруй загасыг ахуйн зориулалтаар агнажээ.

Сүүлийн үед  мөнгө олох зорилгоор загасыг олноор нь хомроглон тороор шүүх, тэсэлж дэлбэлэх зэрэг аргаар барьдаг хүмүүсээс илүүтэй алжаал тайлах спорт аялал талаас нь сонирхогчид элбэг болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Загасны үржлийн оргил үед загас барихыг амьтны тухай хуулиар хоригложээ  
Үзсэн: 4096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй