ХБНГУ-д шпаргел ногооны улирал эдгээр өдрүүдэд тохиож байна. Германчууд хоол хүнсэндээ энэхүү хүнсний ногоог өргөнөөр хэрэглэдэг гэнэ. Орон нутгийн хүнсний ногоо тариаланчдын хэлж байгаагаар энэ жил шпаргел ногоо хугацаанаасаа хэдэн долоо хоногийн өмнө ургаж, ургацаа эрт өгч байгаа нь цаг агаарын таатай, дулаан нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.
Шпаргел ногоог Герман улсын бүхий л хот сууринд байрлах хүнсний захууд дээр худалдаалж эхэлсэн даруй худалдан авалтын урт дараалал ихээр үүсэх болсон байна. Тус ногоо нь калори агуулдаггүй тул эрүүл мэндэд тустай гэнэ. Мөн маш бага хэмжээний нүүрс ус агуулдаг, олон төрлийн амин дэмээр баялаг учраас, бусад хүнсний ногоог бодвол илүү давуу талтай аж. Дэлхийн 2 дугаар дайны үед цаг агаарын таагүй байдлаас болж шпаргел ногооны ургац бараг тасраад байсжээ.
Дайны дараагаар Германчууд энэхүү амин дэмээр баялаг хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор, хүнсний салбарт томоохон ач холбогдлоо өгсний дүнд Германд шпаргел ногоо элбэг болсон гэж холбогдох салбарын мэргэжилтнүүд онцолжээ. Тус ногоог газрын хөрсөнд маш гүнд булж, дараа нь ургаж гүйцэхээр нь гараар ухаж хураадаг юм байна.
| Герман улсад шпаргел ногооны худалдаа эхэлжээ | ||
| Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.