Саудын Араб улсын элсэн цөлд тэмээний баярыг зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэмээний баяраа Арабын Абдул Азиза хааны нэрээр нэрлэдэг юм байна. Энэ удаагийн баярт Персийн булангаас 50 мянга гаруй тэмээ оролцож байгаагаараа онцлогтой юм байна.

"Шилдэг тэмээ" шалгаруулах болон тэмээний дуудлага худалдаа гээд тус наадам нэг сарын турш үргэлжлэх юм байна. Энэ наадмын хамгийн гол үйл явдал нь хамгийн сайхан тэмээг шалгаруулах аж.
Энэ жил зохион байгуулагдаж байгаа тэмээний баярыг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хамгийн өндөр шагналын сантай буюу нийт 31 сая америк доллараас бүрдэж буй юм байна. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар тус тэмээний баярт дэлхийн өнцөг булан бүрээс 10 мянга гаруй зочин очиж үзнэ гэж урьдчилан тооцоолжээ.

Жил бүр тэмээний баярын үеэр зохион байгуулдаг дуудлага худалдаанд хамгийн сайхан тэмээд өндөр үнээр зарагддаг байна. Тухайлбал, дуудлага худалдаанд тавигдаж хамгийн өндөр үнээр зарагдсан тэмээ ойролцоогоор 270 мянган америк доллар хүрч байжээ. Мөн үүний хажуугаар тэмээний наадмыг үзэж сонирхохоор ирсэн хүмүүст зориулсан тусгай үйлчилгээг ч олонд сонирхуулдаг байна.

Үүнд тэмээ унах, тэмээг хэрхэн арчилж өсгөн үржүүлэх болон бусад зүйлүүд багтдаг ажээ. Тус наадмыг 1999 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд тухайн үед зөвхөн хааны гэр бүл болон баян чинээлэг иргэдийн тусламжтайгаар тэмээний баярыг хийдэг байсан бол одоо олон улсын хэмжээнд хүртлээ хүрээгээ тэлсэн наадам болжээ.

Тэмээний баярын бичлэгийг та бүхэн ЭНДЭЭС үзэх боломжтой.
| Саудын Араб улсад тэмээний баяр болж байна | ||
| Үзсэн: 4019 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.