Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдрийг угтан орон даяар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сарын аян зарлагдсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Булган аймагт тус аяны нээлтийн арга хэмжээг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн заланд зохион байгуулав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаагүйгээс Булган аймагт 2015 онд таван иргэн үйлдвэрлэлийн осолд орж, нэг хүүхэд тэжээгчээ алдаж байсан бол 2016 оны байдлаар зургаан иргэн үйлдвэрлэлийн осолд орсон нь бүртгэгджээ.
2017 онд энэ тоог бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж хуулийн болон яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгоход сарын аяны зорилго чиглэгдэж байна.
Энэхүү зорилтын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгаас үзүүлэх сургуулилт хийж иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл, зөвлөмж өглөө.
Түүнчлэн энэхүү үйл ажиллагаатай зэрэгцэн Булган аймагт 2017 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн танилцуулгыг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас зохион байгуулж байна.
| Булганд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сарын аяны нээлт боллоо | ||
| Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.